This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.

Энэ бол слайд ш дээ

Энд тайлбар бичигдэх болноо хохо.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.

Saturday, March 3, 2012

Гэгээлэгээр юмыг бодоцгооё Залуусаа..........

Гэгээлэгээр юмыг бодоцгооё Залуусаа...
Ник галт тэрэгний депод ажилладаг, ажилсаг, хүчтэй, сайн ажилчин байлаа. Найзуудтайгаа ойлголцдог, хүмүүстэй элэгсэг харьцдаг, ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэг байсан учир хүн бүр түүнд сайн байдаг байлаа. Түүний нэг сул тал нь гэвэл бүх юмыг муу талаас хардаг, бүх юмыг болохгүй, бүтэхгүй гэж байнга болгоомжлол айдас дунд байдаг байв. Ямар нэг ажил хийхээсээ өмнө ч юмуу аль эсвэл ямар нэг зүйл тохиолдоход хамгийн муу үр дагаварыг нь боддог нэгэн байлаа. Өөрөөр хэлбэл үр дүнд хүртлээ устай аягыг "" гэж хэлдэг хүн байлаа. Зуны нэг өдөр депогийн засварчид, ажилчид даргынхаа төрсөн өдөрт очихоор эрт ажлаасаа тарж явцгаажээ. Энэ үед нэг хөргөчтэй вагонд засвар хийж байсан Ник, санамсаргүй вагоны хаалгыг дотроос нь хаажээ. Хаалга дотроосоо онгойдоггүй учир Никийн толгойд шууд л хөлдөж үхэх аюул орж ирэх нь тэр. Ник хаалгаа дотроос нь хичнээн балбасан ч хэн ч сонссонгүй. Сонссон нэг нь байнгын иймэрхүү чимээнд байдаг болохоороо тоосонгүй. Ник ч үнэхээр айжээ. Эндээс гарахгүй бол хөлдөж үхнэ гэж бодсоор байв. Вагон дотор байсан уранхай цаасан хайрцаган дотор орж хэвтээд чичирч эхлэв. Нэг цаасны өнцөг дээр эхнэр хүүхдэддээ сүүлчийн бодлоо бичиж эхлэв. "Их хүйтэн байна. Бие минь бадайрч, мэдрэхээ болилоо. Унтаж чадвал их л сайн байхсан. Энэ миний сүүлчийн үг байж магадгүй." Өглөө болж ажилчид цугларч вагоны хаалгыг нээгээд Никийн хөлдсөн цогцсыг олжээ. Задлан шинжилгээгээр хөлдөж үхсэн нь тодорхойлогджээ. Гэвч хамгийн хачирхалтай нь тэр орой вагоны хөргөгч ажиллагаагүй байжээ. Вагоны доторх дулаан +18 хэм байсан бөгөөд агаар ч хангалттай байжээ. Никийн айдас, түгшүүр, юм болгоныг муу талаас нь дэндүү их боддог нь түүнд үхэл авч иржээ. Тэрээр байнга хөлдөж үхнэ гэж бодсоор ийм болжээ.

akon ii tuhai

bid nii sonsox durtai akon ii towch namtraas taniltsulya tereer 1981 onii 10 sariin 14 d ene xorwoo d mendeljee 7n nastai bxad ger bul ni new-jersey ruu nuuj ted ireeduin duuchin mani endees garagaa exeljee. Akon aawiigaa dagaj jazz xogjim oor orxoor yawtal gudajni hip-hop gj yu blxiig oilgojee. odoogoor 3 oriinxoo tsomgiig xediinee gargaad amjijee Trouble, Konvicted, Freedom. teed ch blogu 20 garui single gargajee.

Сургамжит өгүүлэг


80 настай өвгөн 45 настай өндөр боловсролтой xүүтэйгээ хамт буйдан дээр сууж байна. Гэтэл нэг хэрээ цонхон дээр ирж суув. Аав нь хүүгээсээ энэ юу бэ ? гэж асууж гэнэ. Хүү нь хэрэээ л байна гэж хариулав. Хэсэг байсанаа аав нь дахин энэ юу бэ ? гэж хоёр дахь удаагаа асуув.
Хүү нь ааваа би таньд хэлсэн шүүдээ гэжээ. Тун удалгүй аав нь гурав даxь удаагаа энэ юу бэ ? гэж асуулаа.
Хүүгийн хоолойд ямар нэгэн уур уцаар , бухимдлийн аяс илрэн хэрээ гэж байна шүүдээ! хэрээ гэж байна ! гэлээ. Хэдхэн xором өнгөрсөний дараа аав нь дөрөв дэх удаагаа энэ юу бэ? гэж асууж гэнэ.
Хүү нь энэ удаад аавруугаа хашгачин Та яагаад энэ асуултийг давтаад байгаа юм бэ ? Та үүнийг ойлгох чадваргүй болсон гэжүү ? гэлээ. Ингээд аав нь өрөө рүүгээ яваад нэгэн хуучирч элэгдсэн тэмдэглийн дэвтэр авчрав. Энэ тэмдэглэлийг аав нь ухаан орсон цагаасаа эхлэн хөтөлсөн байлаа. Нэг хуудас эргүүлээд хүүдээ уншихыг хүсэв. Xүүгийн уншсан хуудсан дээр нь ингэж бичсэн байв. Өнөөдөр гурван настай хүү минь надтай хамт сууж байтал цонхон дээр нэгэн хэрээ ирж суув. Миний хүү надаас 23 удаа энэ юу бэ ? гэж асуухад энэ бол хэрээ гэж би 23 удаа хэлсэн юм. Хүүгээ нэг л асуултийг давтан асуухад би тэврэн авч үнссэн юм. Хэдийгээр миний томоогүй хүү намайг жоохон залхаасан боловч миний уур уцаар огт хүрээгүй билээ гэж бичсэн байлаа. Хүү нь ааваасаа 23 удаа асуухад аав нь огт уурлалгүй 23 тэвэрч авч үнссэн бол өнөөдөр аав нь хүүгээсээ 4 хөн удаа асуухад хүү дарамт шахалт мэтээр хүлээн авч уурлаж уцаарлав.
Хэрэв таны аав ээж нас өндөр болж байгаа бол тэднийгээ дарамт бэрхшээл шиг битгий харж байгаарай . Харин тэдэнтэйгээ зөөлнөөр хандаж даруу тэвчээртэй хүйлцэнгүй халамжтай хандах хэрэгтэй . Тэд биднийг төрсөн цагаас минь эхлэн хайрлаж хамгаалсаар ирсэн шүүдээ ! . Тиймээц бид өөрсдийн аав ээжийгээ аз жаргалтай тайван амьдруулхын төлөө зүтгэх нь зөв билээ.
 Энэ удаа нэрт рэппэрч Эминэмийн тухайв.Би түүний бүх дуунд нь дуртай.
Маршал Брюс Майдэрс III  буюу тайзны нэрээрээ Эминэм нь Америкийн Нэгдсэн Улсын Мичиган мужийн Детройт хотоос гаралтай рэппэр, хөгжмийн продюсер, жүжигчин хүн юм. Тэрээр дэлхий даяар далан сая гаруй альбом зараад байна. Эминэм нь 2000-аад оны эхээрх хамгийн их борлуулалттай хөгжимчин байсан ба бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай байсан рэппэрүүдийн нэг юм. Эминэмийг анх Доктор Дрэ олж нээжээ. Анх Доктор Дрэ түүний микстейпийг сонсоод Эминэмийг хар арьстай хэмээн боджээ. Дараа нь тэрээр Эминэмийг өөрийн лейбэл болох Афтермат Энтертайнменттэй гэрээ хийлгэжээ.
Нобелийн шагналтан Сиймус Хийней түүнийг "үгийн энергитэй", яруу найраг болон дууны шүлгийн сонирхлыг сэргээдэг хэмээн магтсан байдаг. Эминэм өөрийг нь тойрсон олон дууны үгнээс үүдсэн маргаанаараа нэр хүнд муутай байдаг. Түүний Грэммид 4 удаа нэр дэвшсэн Маршал Майдэрс ЛП цомгийг ижил хүйстнүүд, эмэгтэйчүүдийг гутаан доромжилсон гэж үзэж байхад нөгөө хэсэг нь энэхүү цомог хүчирхийлэлийг сурталчилсан гэж үзсэн байна. 2002 онд тэр 8 Миль хэмээх хагас өөрийнх нь замналыг харуулах киноны гол дүрд тогложээ.
2006 онд MTV түүнийг "Бүх цаг үеийн шилдэг Эмси нар" -ын жагсаалтын #9-т бичсэн байна. Түүний 2010 онд гаргасан "Recovery" цомог нь маш амжилттай хит болсноос гадна "Not afraid", "No love", дуучин Рианнатай хамтарч дуулсан "Love the way you lie" гэх зэрэг олон дуу нь одоо хүртэл хитүүдийг тэргүүлсээр байгаа. Мөн дашрамд дурьдахад "Not afraid" дуу Америкийн хөгжмийн наадмаас хоёр шагнал хүртсэн юм.

Thursday, March 1, 2012

Eminem - Not Afraid

Jay Sean - Down ft. Lil Wayne

Kardinal Offishall - Dangerous ft. Akon

Wednesday, February 29, 2012

Unshaad baiiiii



Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм
Шартахгүй юм бол хатуу архиар яах юм
Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм
Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм

Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм
Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм
Үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм
Үгүйлэхгүй юм бол ялдамхан харцаар яах юм
Уйлахгүй юм бол усан нулимсаар яах юм
Уулзахгүй юм бол гүн уйтгараар яах юм
Тэврэхгүй юм бол хоёр гараар яах юм
Тэвчээргүй юм бол хайр сэтгэлээр яах юм
Тоглохгүй юм бол хаш шатраар яах юм
Тоосрохгүй юм бол харгуй замаар яах юм
Дэгдэхгүй юм бол туулайн бүжингээр яах юм
Дэврэхгүй юм бол залуу насаар яах юм
Ургахгүй юм бол амууны үрээр яах юм
Урсахгүй юм бол гол усаар яах юм
Хашихгүй юм бол эрэг байгаад яах юм
Хашрахгүй юм бол алдаж, оноод яах юм
Шаргихгүй юм бол намрын тариагаар яах юм
Шатахгүй юм бол найраг шүлгээр яах юм

Ган тайлахгүй юм бол хур бороогоор яах юм
Газар хороохгүй юм бол хүлэг мориор яах юм
Ааруул даахгүй юм бол араа шүдээр яах юм
Авгай тоохгүй юм бол харцуул хүүгээр яах юм
Буруу номтон юм бол эрдэм заагаад яах юм
Буян хийхгүй юм бол амьд яваад яах юм
Цас будрахгүй юм бол өвөл байгаад ч яах юм
Цаг хожихгүй юм бол эрдэмтэн гээд яах юм
Ээжийгээ дээдлэхгүй юм бол толгой байгаад яах юм
Эх орноо хайрлахгүй юм бол иргэн байгаад яах юм
Ард түмнээ хүндлэхгүй юм ухаантай байгаад яах юм
Ах дүүсээ тэтгэхгүй юм бол төрөл байгаад яах юм
Итгэж залбирахгүй юм бол бурхан шүтээд яах юм
Инээж хөхрөхгүй юм бол амьд яваад яах юм
Гол горхи хоржигнохгүй юм бол хавар ирээд яах юм
Гоё цэцэг дэлбээлэхгүй юм бол зун болоод яах юм
Алсаас гялалзахгүй юм бол одод байгаад яах юм
Алтарсан навчис хийсэхгүй юм бол намар байгаад яах юм
Урдаас харж чадахгүй юм бол ирээдүйг дуудаад яах юм
Уймраа чавганц шиг юм бол залуу насаар ч яах юм
Уянгалан дуулахгүй юм бол хоолой заяагаад ч яах юм
Учирлаж сурахгүй юм бол хэлтэй байгаад ч яах юм

Саран наран үгүй юм бол тэнгэр цэлийгээд ч яах юм
Саруул ухаан үгүй юм бол тэнхээтэй хүнээр ч яах юм
Хавар, намар үгүй юм бол өвөл зунаар ч яах юм
Харанхуй шөнө үгүй юм бол гэгээн өдрөөр ч яах юм
Авъяас билэг үгүй юм бол яруу найрагчаар ч яах юм
Авах гээх нь үгүй юм бол судар номоор ч яах юм
Хортой дайсан үгүй юм бол буу сумаар ч яах юм
Ховор эрдэнэ үгүй юм бол эрэл сурлаар ч яах юм
Хол ойр нь үгүй юм бол орон зайгаар ч яах юм
Хоосон чанар үгүй юм бол бодитой байгаад ч яах юм
Цай чанах нь үгүй юм бол эхнэр аваад ч яах юм
Цамцаа оёх нь үгүй юм бол нөхөрт гараад ч яах юм
Үйлс залгах үгүй юм бол үр хүүхдээр ч яах юм
Үнэн, худлыг ялгахгүй юм бол багш ламаар ч яах юм
Иш нь үгүй юм бол сүх байгаад ч яах юм
Ир нь үгүй юм бол илд байгаад ч яах юм
Нум нь үгүй юм бол сум байгаад ч яах юм
Нууц нь үгүй юм бол төр байгаад ч яах юм
Унших нь үгүй юм бол ном хураагаад ч яах юм
Ухаантай нь үгүй юм бол олон түмэн нь яах юм
Алс хэт нь үгүй юм бол их санаагаар ч яах юм
Ард түмэн нь үгүй юм бол их мэргэдээр ч яах юм

Wednesday, February 8, 2012

shuleg

Чи минь миний чимээгүй ирсэн хайр
Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал
Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр
Гарыг чинь атган суумаар байна
Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд
Ганцаардлыг мартан амьдармаар байна
Хайртай гэдэг үгийг харцнаас минь уншаагүй гэж үү?
Хажууд чинь суугаад санаа алдахад ойлгоогүй гэж үү?
Үе үехэн зүрхний минь зохилтыг мэдрээгүй гэж үү?
Үеийн хөвгүүдээс харамлаад байхад ухаараагүй гэж үү?
Зөөлөн уруулаар чинь үнсүүлэхсэн
Зөрүүд зан гаргачхаад аргадуулахсан
Зөндөө их саначхаад тэврүүлэхсэн
Зөвхөн чамаар хайрлуулахсан